Саутгэйтэд Их Британийн Хатан Хаан захидал бичжээ

Саутгэйтэд Их Британийн Хатан Хаан захидал бичжээ

Европын АШТ-ий финалын тоглолт өнөө шөнө Улаанбаатарын цагаар 03:00-д Их Британийн нийслэл Лондон хотын “Уэмбли” цэнгэлдэхэд эхэлнэ. Финалд Англи-Итали шалгаран үлдсэн билээ.

Тэгвэл финалын тоглолтын өмнө Их Британийн Хатан Хаан Елизавета II Английн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Гарет Саутэйтэд хандан ил захидал бичжээ. Хатан Хаан Елизавета 1966 онд Английн шигшээ баг Дэлхийн аварга болоход аваргын цомыг гардуулж байсан юм.

“55 жилийн өмнө би Бобби Мурт Дэлхийн аваргын цомыг гардуулахдаа Хөлбөмбөгийн хамгийн том тэмцээний финалд ялалт байгуулна гээч юу болохыг хөлбөмбөгчид, ажилтнууд болон фанатуудын сэтгэл хөдлөлөөс харж мэдэрсэн нэгэн.

Тиймээс хувийн хүнийхээ зүгээс болон мөн гэр бүлийнхээ өмнөөс Европын АШТ-ий финалд шалгарсанд тань баяр хүргэхийн зэрэгцээ маргааш та бүхний зөвхөн амжилт бус мөн эрч хүч, хүсэл эрмэлзлэл, бахархал баясал, яруу алдар тань түүхэнд бичигдэн үлдэхийг ерөөл дэвшүүлье!” хэмээн Хатан Хаан ил захидалдаа дурьджээ.

Р.Гэгээ


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.