ХОМ: УИХ-ын гишүүд Land-200, Lexus-570, Mercedes Bens G-500 автомашин унаж байна

ХОМ: УИХ-ын гишүүд Land-200, Lexus-570, Mercedes Bens G-500 автомашин унаж байна

АТГ-аас төрийн өндөр албан тушаалтнуудын 2020 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг нэгтгэн гаргажээ.

Энэ удаагийн ХОМ-т УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, С.Одонтуяа, Ц.Туваан, Ж.Эрдэнэбат нар хөрөнгө орлогоо мэдүүлээгүй байна

Харин УИХ-ын гишүүдээс хамгийн их хөрөнгөтэй Д.Өнөрболор, Л.Энх-Амгалан, С.Амарсайхан нар байна.

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор: Өнгөрсөн онд 401 сая, гэр бүл нь 88.5 сая төгрөгийн орлого олжээ. 12 нийтийн орон сууц, үйлчилгээний зориулалттай 5 барилга, гурван авто зогсоол, өвөлжөө, хаваржаа, хүлэмж гэх мэт 18.4 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 16 байгууламж эзэмшдэг байна. Мөн 392 сая төгрөгийн гурван авто машинтай. 1685 болон 2217м2 газраа 499 сая төгрөгийн үнэтэй гэж мэдүүлжээ.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан: Өнгөрсөн онд 8.3 тэрбум, гэр бүл нь 281 мянган төгрөгийн орлого олсон гэж мэдүүлжээ.  Тэрбумаар үнэлэгдэх орон сууц барилга байгууламжтай. 1.6 тэрбумын үнэт эдлэл, 300 саяын тээврийн хэрэгсэл, 673 саяын хадгаламжтай, 100 саяын зээлтэй, 10.5 тэрбумын авлагатай хэмээн мэдүүлжээ.

Шадар сайд С.Амарсайхан: Шадар сайд өөрөө 1.8 тэрбум, гэр бүл нь 73 сая төгрөгийн орлого олжээ. Тэрээр 10.7 тэрбумаар үнэлэгдэх орон сууц үл хөдлөх хөрөнгөтэй, 202 саяын машинтай, 225 саяын үнэт эдлэлтэй, 100 саяын зээлтэй, 3 гаруй тэрбумын авлагатай хэмээн мэдүүлсэн байна.

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар 506 сая төгрөгийн орлого олсон бол гэр бүлийн гишүүд нь 85 сая төгрөгийн орлоготой байжээ. Мөн 1 тэрбум 175 сая төгрөгийн үнэ бүхий нийтийн орон сууц 1, зуслангийн байшин 1, үйлчилгээний зориулалттай 1 объекттой гэж мэдээлсэн байна.

Мал сүргийн тоогоор УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ тэрүүлж байна. Тэрбээр 2,100 толгой хонь, 407 адуутай болохоо мэдүүлжээ. 

Харин 15 гишүүн хурдан удмын адуутай болохоо мэдүүлсэн байна. Тэднээс хамгийн олон нь УИХ-ын гишүүн П.Анужин хурдан удмын 240 адуутай бол Ж.Бат-Эрдэнэ 60, Ш.Адьшаа 51 адуутай байна. 

УИХ-ын гишүүдийн дийлэнх нь Land-200, Lexus-570 унаж байна. 76 гишүүнээс гурав нь Mercedes Bens G-500-тай болохоо мэдүүлжээ. 


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.