COVID 19: Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон өөрийгөө тусгаарлана

COVID 19: Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон өөрийгөө тусгаарлана

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон өөрийгөө тусгаарлахаар болжээ.

Тодруулбал, Борис Жонсон болон Санхүүгийн канцлер Риши Сунак хоёр Эрүүл мэндийн сайд Сажид Жавидыг коронавирусний халдвар авсны дараа өөрсдийгөө тусгаарлахаар болсон байна. Үүнээс хэдэн цагийн өмнө тэд өөрсдийгөө тусгаарлалгүй өдөр болгон шинжилгээ өгнө гэсэн мэдэгдэл хийж байсан юм.

Их Британийн Эрүүл мэндийн сайд бямба гарагт буву энэ сарын 17-нд  коронавирусийн шинжилгээ өгч улмаар хариу нь эерэг гарчээ. Үүнээс нэг хоногийн өмнө тэрээр “Downing Street”-д уулзалтад оролцсон тул Борис Жонсон, Риши Сунак хоёр хавьтал болсон байан.

Эх сурвалж: BBC


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.