50 жилийн дараа Милуоки Бакс NBA-д аваргаллаа

50 жилийн дараа Милуоки Бакс NBA-д аваргаллаа

Америкийн үндэсний сагсан бөмбөгийн /NBA/ 2020-2021 оны улирлын аваргын зургаа дахь тоглолт өнөөдөр явагдаж, Милуоки Бакс баг талбай дээрээ Финикс Сансыг хүлээн авч, 105-98 гэсэн харьцаатай ялалт байгууллаа.

Милуоки Бакс  50 жилийн өмнө NBA-д аваргалж байсан ийнхүү хагас зууны дараа дахин аваргаллаа.

Финалтын 6 тоглолтын хоёрт нь Финикс Санс хожсон бол үлдсэн лөрвөн тоглолтод Бакс хожлоо.  

Өнөөдөрийн тоглолтод 26 настай Грек залуу болох Яннис Антетокунмпо /Giannis Antetokounmpo/ 50 оноо, 13 самбараас бөмбөг авалттай дуусгаж, финалын MVP буюу “Үнэ цэнэтэй тоглогч”-оор шалгарлаа.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.