М.Уранцэцэг Олимпын хүрэл медаль хүртлээ

М.Уранцэцэг Олимпын хүрэл медаль хүртлээ

Токиогийн олимпын наадмын эхний өдөр манай гавъяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд хүрэл медаль хүртэж, төрийн алтан соёмбот далбаагаа мандууллаа.

М.Уранцэцэг эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Чилийн бөх, ПанАмерикийн аварга Мари Варгас Диг өчих мэхээр, гуравдугаар тойрогт Израилийн Шира Ришониг мөн өчих мэхээр ялаад Косовогийн бөх, Дэлхийн аваргын хүрэл медальт Дистриа Красникитай барилдаж ялагдснаар хүрэл медалийн төлөө барилдахаар болсон. Ингээд хүрэл медалийн төлөөх барилдаанд Португалын бөх Катарина Костаг өчих мэхээрээ ялснаар Олимпын наадмын хүрэл медалийн эзэн боллоо. Ийнхүү Дэлхий, Олимпын медалийн эзэн болж хөлс, хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж, монголчуудаа баярлууллаа


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.