Камбож улсад хүний наймаа хоёр дахин өсчээ

Камбож улсад хүний наймаа хоёр дахин өсчээ

Хэдийгээр тус улс коронавирусний улмаас хилээ хаагаад байгаа ч энэ нь хүний наймаа багасахад огт нөлөөлөөгүй бөгөөд харин ч нэмэгдсэн байна.

Энэ төрлийн гэмт хэргийн хохирогчид ихэвчлэн Камбожийн хөдөө орон нутгийн ядуу мужуудад үйлдэгддэг бөгөөд хохирогчид нь гол төлөв 15-25 насны эмэгтэйчүүд байдаг аж.

Тэднийг гол төлөв гадаадад сүйт бүсгүй болгоно хэмээн хуурч худалдаалагддаг бөгөөд хохирогчдын тоо 2021 оны 1-р улиралын байдлаар өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн хэмээн Чаб Дай Эвслийн хөтөлбөрийн менежер Чан Сарон мэдээлжээ.

Тэрээр мөн “Зуучлагчид хохирогчидод гадаадад өндөр цалинтай ажлын байр, мөнгө, гадаадын улс орнуудын баячуудтай гэрлүүлнэ гэдэг боловч бодит байдал дээр охидтой гэрлэхээр амласан хүмүүс нь ихэвчлэн хөгшин, хөгжлийн бэрхшээлтэй, ядуу хүмүүс байдаг аж. Тэд гэрлэснийхээ дараа зарим охид өрөөнд хоригдож, бэлгийн хүчирхийлэлд өртдөг бөгөөд зарим нь Хятад нөхрийнхөө гэр бүлийг тэжээхийн тулд үйлдвэрт олон цагаар ажиллахаас өөр аргагүйд хүрдэг” хэмээн ярилцлагдаа онцолсон юм.  

https://www.youtube.com/watch?v=gUiikyXLkAQ

эх сурвалж: А24   


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.