Токиог чиглэсэн “Непартак” хар салхины улмаас олимпын тэмцээний хуваарьт өөрчлөлт оржээ

Токиог чиглэсэн “Непартак”  хар салхины улмаас олимпын тэмцээний хуваарьт өөрчлөлт оржээ

Японы Үндэсний Цаг Уурын Албанаас гуравдугаар зэрэглэлийн “Непартак” хэмээх хар салхи “Токио-2020” Зуны олимпын наадам болж байгаа Японы нийслэл Токиог чиглэн ирж байгаа талаар мэдээлжээ.

Улмаар Токиогийн Олимпын Зохион Байгуулах Хорооноос  хар салхи ойртож байгаатай холбогдуулан байт харваа, сэлүүрт завь болон усанд сэлэлтийн тэмцээнүүдийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулж нэг өдрөөр хойшлуулсан байна.

Одоогоор дээрхээс өөр тэмцээнүүдийн хуваарьт өөрслөлт орох эсэх нь тодорхойгүй байгаа ч зохион байгуулагчдын зүгээс хар салхи олимпт тийм ч их саад учруулахгүй байх хэмээн мэдэгджээ.

Сонирхуулахад, Маргааш болох байсан байт харвааны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн тэмцээнд манай тамирчин Б.Урантунгалаг Японы тамирчин Азүра Ямаүчитай оролцох байсан.

эх сурвалж: japantimes.co.jp


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.