3х3 сагсан бөмбөгийн баг Рум улсын багт хожигдлоо

3х3 сагсан бөмбөгийн баг Рум улсын багт хожигдлоо

3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг олимпын тав дахь тоглолтоо Румын улсын багтай хийлээ. 

Тоглолтод… 

  • М.Цэрэнлхам – 6
  • Э.Чимэддолгор – 3
  • О.Хулан – 2
  • Б.Солонго – 3 оноо тус бүр авлаа. Гэвч манай улсын баг 14-22 харьцаагаар Румын улсын багт хожигдлоо.

Шигшээ баг дараагийн тоглолтоо өнөөдөр 16:30 цагаас Францын шигшээ багтай хийнэ. Олимпийн наадмын эмэгтэй 3х3 төрөлд 8 баг оролцож тойргоор тоглож байгаа тэмцээний хамгийн өндөр оноотой 6 баг нь хасагдах шатанд шалгаран тоглох учиртай. Хэрэв манай баг хэсгийн зургаадугаар байрыг эзэлбэл гуравдугаар байранд шалгарсан багтай хасагдах шатны тоглолт хийж болно. 


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.