Гудамж, талбайн хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэлтийг эрчимжүүлж ажиллахыг үүрэг болгожээ

Гудамж, талбайн хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэлтийг эрчимжүүлж ажиллахыг үүрэг болгожээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар үүрэг, даалгавар өглөө. Тухайлбал, “Ковид-19” халдварын цар тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж, аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ” болон гэрээ байгуулаагүй аж ахуйн нэгж үйл ажиллагаа эрхэлсэн эсэхэд тогтмол хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон юм. Мөн хөрөнгө оруулалтаар хийж байгаа барилга байгууламж, авто зам болон инженерийн шугам, сүлжээний засвар шинэчлэлтийн ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх, захиалагчийн хяналтыг сайтар тавих чиглэл өгөв.

Түүнчлэн үерийн далан суваг, ус зайлуулах шугам сүлжээний цэвэрлэгээг хийх, үерийн далан сувгийг зориулалтын бусаар өөрчилсөн зөрчлийг арилгуулах, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлуудаа тогтмол зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг даалгалаа. Орон сууцны хороолол болон гэр хороолол, гудамж талбайн хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэлтийн ажлууд эрчимжүүлж ажиллахыг үүрэг болгов.

Мөн нийслэлийн 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд барилга, байгууламж болон авто зам, инженерийн шугам, сүлжээний засвар шинэчлэлтийн ажил, нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, цэцэрлэгжилт, орон сууцны хорооллын дээврийн засвар болон цахилгаан шатны засвар, үйлчилгээний ажил, гэр хорооллын гудамжны гэрэл, цахилгаан болон далан сувгийн ажлуудыг графикт хугацаанд дуусгаж, гүйцэтгэлд тогтмол хяналт тавьж ажиллахыг даалгасан юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.