Жүдоч Б.Ганхайч олимпын эхний учраагаа давлаа

Жүдоч Б.Ганхайч олимпын эхний учраагаа давлаа

“Токио-2020” Зуны олимпын XXXII наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг-д, ОУХМ Б.Ганхайч, Пан Америкийн аваргын мөнгөн медальт Мексикийн Пришка Авити Алкаразыг ялав.

Тэрбээр, өрсөлдөгчөө нэмэлт цагийн 4 дэх миунтанд цэвэр /иппон/ ялж 1/16 шигшээд шалгарлаа. Б.Ганхайч 2 дугаар тойрогт Бразилын хашир туршлагатай тамирчин, олимпийн хүрэл медальт Кетлин Куадростой барилдана.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.