Моллаеи: Би 100 хувь эрх чөлөөтэй, 90 хувийн аз жаргалтай байна!

Моллаеи: Би 100 хувь эрх чөлөөтэй, 90 хувийн аз жаргалтай байна!

Иран эр Саид Моллаеи Монголын өмнөөс босч Токиогийн олимпын наадмаас мөнгөн медаль хүртсний дараагаар түүний эгэл биш түүх улам баяжин төгөлдөржиж, дэлхий дахин улам бүр мэдэж, сонсож авлаа. Медаль хүртснийх нь дараа түүнээс сэтгүүлч ярилцлага авч, нийтлэл бичснээс тоймлоё.

“Юүн түрүүнд би Мариуш Визер болон Жүдогийн Холбооны ажилтнуудад талархлаа илэрхийлмээр байна. Та бүхэн байгаагүй бол Саид гэж байхгүй, Саидад олимпын медаль  бол бүр ч үгүй байх байлаа. Мөн монголчуудад баярлалаа” гэж эхэлж хэлжээ. Тэрбээр ярианыхаа явцад “Миний үгийг маш ончтой бичээрэй. Тэгэхгүй бол улстөржүүлчихэж мэднэ шүү” гэж байн байн сануулсан гэнэ.

Тэрбээр ярилцлага өгөөд босохдоо “Татами дээр гарч, адал явдалтай тулж, аюулгүй орчинд тайван амьдарч, өөрөө өөрийнхөө эзэн байх сайхан шүү дээ. Үүнийг л би 100 эрх чөлөө гэж хэлнэ” хэмээжээ.

Р.Гэгээ


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.