Бритни Спирс ванны өрөөндөө түгжигдэж, шүтэн бишрэгчдээ түгшээв

Бритни Спирс ванны өрөөндөө түгжигдэж, шүтэн бишрэгчдээ түгшээв

40 насны босго давах гэж буй дуучин Бритни Спирс хэдэн хоногийн өмнө өөрт тохиолдсон нэгэн явдлаа сошиал хаягтаа бичжээ. Ваннд орох хүслээс бүх юм эхэлсэн гэнэ. Гэхдээ хэдэн цагт гээч? Шөнийн 02 цагт!

Нойргүйдэж, унтаж чадахгүй байсан тул усанд ороод, дараа нь арьсандаа тайтгаруулагч тос түрхвэл сайхан амарна гэж тооцон ванны өрөө рүүгээ оржээ. Гэвч эргээд гарах гэтэл хаалга түгжигдчихсэн байх юм гэнэ. Хаалганы бариулыг хичнээн даравч онгойсонгүй.

“Эхэндээ би энэ хаалгыг онгойлгоход юу байхав дээ гэж бодсон. Гэвч төд удалгүй гарч чадахааргүйгээр түгжигдчихснээ мэдлээ. Найз залуу маань газар хөдөлсөн ч сэрэхээргүй бөх нойртой хүн. Тиймээс маш чанга хашгирлаа. “Хөөе, Хөөе!” гээд л… Гэвч хариу байдаггүй ээ. Олон удаа орилж хашгирсны дараагаар тэр “Юу болоо вэ?” гэж дуугарсан” хэмээн Спирс өгүүлсэн байна.

Гэвч адал явдал үүгээр дууссангүй ээ. Найз залуу Сэм Асгари нь хаалга онгойлгох гэсэн ч чадсангүй. Ингээд харуул хамгаалалтынхныг дуудахад хүрчээ. Шөнө дунд ванндаа түгжигдсэн Бритни сандарч бухимдан хаалга маш том болж гэрэлтэж буй мэт санагдах үед ашгүй нэг түгжээг тайлж, гаргасан байна.

Хэдийгээр Бритни Спирс энэхүү явдлыг хөгжилтэй гэх талаас нь өгүүлсэн ч гэлээ 2008 онд түүний сэтгэл санааны тогтворгүй байдал мөн л ванндаа түгжигдснээс эхэлснийг шүтэн бишрэгчид санаж буй учир ихэд түгшсэн гэнэ.

Шүтэн бишрэгчид нь Бритнигийн энэ явдлын талаар “Тэр найз залуутайгаа хоёулхнаа гэртээ байсан юм бол яах гэж хаалгаа түгжсэн юм бол? Тэгээд бас найз залуу нь тийм бөх нойртой юм бол түгжих шаардлага огт байхгүй баймаар!” хэмээн гайхжээ.

Р.Гэгээ


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.