Европын түүхэн дэх хамгийн халуун температур Италид бүртгэгджээ

Европын түүхэн дэх хамгийн халуун температур Италид бүртгэгджээ

Европ тивийн түүх дэх хамгийн халуун температур Итали улсын Сицили арал дээр бүртгэгдсэн талаар BBC агентлаг мэдээлжээ. ТУс арал дээр цельсийн 48.8 градус хүрч халсан бөгөөд үүнийг дэлхийн цаг уурын байгууллагаас нягтлан шалгах хүсэлтийг орон нутгийн удирдлагууд гаргасан байна.

Энэхүү огцом халалт нь Африк тивээс умард руу чиглэсэн “Люсифер” хэмээх антициклоноос үүдэлтэй гэж үзжээ. Антициклон гэдэг нь агаар мандлын өндөр даралттай хэсгийг тойрсон өргөн цар хүрээ бүхий салхины эргэлт юм. Мөн ” Люсифэр” удахгүй Газар дундын тэнгисийг өнгөрөн Ром хотод хүрэх төлөвтэй байгаа талаар холбогдох газруудаас мэдээлжээ. Үүнтэй холбогдуулан Италийн эрүүл мэндийн яамнаас хэт халуун болох тухай сэрэмжлүүлэг гаргаж хэд хэдэн муж, хотуудад гамшигт үзэгдэл болж магадгүйг анхааруулсан байна.

Сонирхуулахад өмнө нь 1977 онд Грекийн нийслэл Афин хотноо цельсийн 48 градус хүрч халж байсан бөгөөд дэлхийн цаг уурын байгууллагаас үүнийг Европын хамгийн халуун температур хэмээн тооцдог аж.  

эх сурвалж: BBC.com Theguardians.com


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.