Солонгосын үндэсний эрх ашгийн төлөө “Самсунг”-н өв залгамжлагчийг суллажээ

Солонгосын үндэсний эрх ашгийн төлөө “Самсунг”-н өв залгамжлагчийг суллажээ

Солонгосын Самсунг группын өв залгамжлагч И Жэ Ёныг тэнсэнгээр суллажээ. Энэ талаар БНСУ-ын Ерөнхийлөгчийн ажлын албанаас И Жэ Ёныг  үндэсний эрх ашгийн үүднээс сулласан хэмээн мэдэгдсэн байна. 

Мөн Хөх ордноос гаргасан мэдэгдэлд “Олон нийт хууль зүйн яамнаас гаргасан И Жэ Ёныг суллах шийдвэрийг өөр өөрөөр хүлээж авч байгааг бид мэдэж байна. Бид үүнийг үндэсний эрх ашгийн төлөөх шийдвэр хэмээн үзсэн учраас түүнийг тэнсэнгээр суллахыг хүлээн зөвшөөрсөн” хэмээн цохон тэмдэглэжээ.

Сануулахад, Өдгөө 53 настай И Жэ Ён өнгөрөгч 2014 онд Өмнөд Солонгосын Прокурорын газар Ли Жэ Ёныг олон арван охин компани бүхий “Самсунг” группт хяналтаа тогтоох зорилгоор хувьцааны луйвар хийсэн, компаниудыг хууль бусаар нэгтгэсэн хэрэгт буруутгаж энэ оны нэгдүгээр сард БНСУ-ын нийслэл Сөүлийн хотын Дээд шүүхээс Ли Жэ Ёнд “Самсунг” группын удирдах эрх мэдлийг авахын тулд эрх баригчдад хахууль өгсөн хэргээр ял онооЖ байсан юм.   

эх сурвалж: bbc.com yonhap


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.