Л.Оюун-Эрдэнийг огцруулах бичигт АН-ын 11, МАН-ын 4, Н.Алтанхуяг, С.Ганбаатар, Т.Доржханд нар гарын үсэг зуржээ

Л.Оюун-Эрдэнийг огцруулах бичигт АН-ын 11, МАН-ын 4, Н.Алтанхуяг, С.Ганбаатар, Т.Доржханд нар гарын үсэг зуржээ

Долдугаар сарын 05-нд Ардчилсан намын бүлгийн гишүүд Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлж байгаагаа зарласан.

Тэгвэл одоогоор АН-ын бүлгийн 11 гишүүн, МАН-ын дөрвөн гишүүн, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар, Т.Доржханд нар гарын үсэг зурсан гэдэг мэдээлэл цацагдаад байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг Засгийн газрын үйл ажиллагаанд иргэд сэтгэл дундуур байгаа. Цар тахлын эсрэг хэдэн их наяд төгрөгийг зарцуулсан ч Засгийн газар цар тахалд ялагдлаа. Халдвараар өвчлөгсдийн тоо 200 мянга руу ойртож, нас барагсдын тоо нэг мянга руу дөхөж байна. Үүнээс гадна Замын-үүдэд үүсэн нөхцөл байдал, эдийн засгийн хямрал гээд Засгийн газрыг бууруутгах олон шалтаг, шалтгаан иргэдийн болон улс төрчдийн дунд байсаар байна. 

Ямартай ч, Монгол Улсын Үндсэн хуулийн 43.1. Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонх уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно гэж заасан.

Хуулийн заалтаар бол 19 гишүүн гарын үсэг зурвал УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж, 39 болон түүнээс дээш тооны гишүүд дэмжвэл Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрох юм.

Тэгэхээр АН-ын 13 гишүүн гарын үсэг зурлаа ч, цаана нь МАН-ын зургаан гишүүний гарын үсэг хэрэгтэй болно. Одоогоор АН-ын 11, МАН-ын 4 гишүүн гарын үсэг зурсан гэх боловч яг хэн хэн хэн гарын зурсан нь тодорхойгүй хэвээр байгаа юм. 

Хэрэв гарын үсэг бүрдвэл Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдын албан тушаалаас нь огцруулах албан бичгийг ирэх 10-р сард эхлэх УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэж магадгүй гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байна. 


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.