Монголын хөл бөмбөгийн шигшээ багуудын өмсгөлийг “TG Sport” урлахаар болжээ

Монголын хөл бөмбөгийн шигшээ багуудын өмсгөлийг “TG Sport” урлахаар болжээ

Монголын хөл бөмбөгийн холбоо(МХБХ)-ны Зөвлөлийн наймдугаар сарын 04-ний хурлаар Үндэсний шигшээ багийн хувцсыг “TG Sport” спорт хувцасны үйлдвэрээр хийлгэх шийдвэр гаргасан.

Уг шийдвэрийн дагуу МХБХ нь Үндэсний үйлдвэрлэгч “ТОД ГЯЛАЛЗ ХХК”-тай хоёр жилийн хугацаанд хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Хөлбөмбөг, Сагсанбөмбөг, Воллейболын дээд лигийн дийлэнх багууд, Олимпын шигшээ багууд хүртэл “TG Sport”-ыг сонгон үйлчлүүлдэг.

Хөл бөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ баг 9-р сард Азийн АШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөх бөгөөд уг тэмцээнээс TG Sport-ийн урласан өмсгөлөөр шигшээ багийн тамирчид ижилсэх болно гэж МХБХ-ноос мэдээллээ.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.