Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэлийг баталгаажуулж эхэллээ

Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэлийг баталгаажуулж эхэллээ

ЕБС-ийн 1 дүгээр ангид элсэгчдийн бүртгэлийг дараах зааврын дагуу баталгаажуулна. Бүртгэлийн систем өнөөдөр 09:00 цагт нээгдлээ.

Нэгдүгээр ангид элсэгчийн элсэлт баталгаажуулах: 

1. Parent.edu.mn эсвэл мобайл апликейшн ашиглан системрүү хандана.

2. Элсэлтийн бүртгэл шалгах гэсэн товч дарна.

Элсэх хүүхдийнхээ регистрийн дугаарыг оруулан шалгах гэсэн товч дарна.

Элсэгчийн мэдээллийг шалгасны дараа баталгаажуулах товч дарна.

Баталгаажуулах товч дарснаар хүсэлт гаргагчийн мэдээллийг оруулж илгээх үйлдэл хийнэ.

Илгээх үйлдэл хийснээр таны хүсэлтийг элсэлтийн комисс 3 төрлөөр шийдвэрлэнэ. Үүнд:

  • Баталгаажуулах /элсүүлэхийг зөвшөөрч байна/
  • Түр түдгэлзүүлэх /нэмэлт тодруулга буюу бичиг баримт шаардлагатай гэж үзсэн/
  • Цуцлах /элсүүлэхээс татгалзсан/ 

Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.