ДЭМБ-аас Хятадад бурууг тохохгүй байхыг уриалж мэдэгдэл гаргажээ

ДЭМБ-аас Хятадад бурууг тохохгүй байхыг уриалж мэдэгдэл гаргажээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Хятад улсыг коронавирусийн гарал үүслийг судлахад хамтран ажиллахыг уриалж бусад улсыг Хятадад бурууг тохохгүй байхыг хүсч мэдэгдэл гаргажээ.

 Тус мэдэгдэлд

ДЭМБ коронавирусийн гарал үүслийн судалгааг хурдасгахын тулд нөхцөл байдлыг улс төлжүүлэхгүйгээр хамтран ажиллахыг уриалж байна.

ДЭМБ нь нөхцөл байдлыг улс төржихгүйгээр коронавирусийн гарал үүслийн судалгааг хурдасгах болон ирээдүйд гарч ирэх тахал өвчинөөс  урьдчилан сэргийлэх нэгдсэн тогтолцоо бий болгох  тал дээр хамтран ажиллахыг уриалж байна.

ДЭМБ SARS-CoV-2-ын гарал үүслийг хайх үйл явц нь нэгнийгээ буруутгах улс төрийн асуудал биш байх ёстой гэдгийг дахин хэлмээр байна. COVID-19 тахал хэрхэн эхэлснийг мэдэх нь ирээдүйд амьтанаас гаралтай хүнд халдах тахлын бүх үйл явдал, гарал үүслийг тогтооход ихээхэн тус нэмэр болно.

Шинэ вирусийн гарал үүслийг хайх нь цаг хугацаа шаардсан шинжлэх ухааны асар хэцүү ажил. ДЭМБ нь шинжлэх ухааныг дагаж мөрдөх үүрэг хүлээдэг бөгөөд  Засгийн газруудыг өөрсдийн ялгааг хойш тавьж шаардлагатай бүх мэдээлэл болон хэрэгтэй эрх мэдлийг хангаж хамтран ажиллахыг уриалж байна” гэжээ.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.