Жонни Депп: Холливууд намайг бойкотлосон ч үзэгч, фенүүд минь намайг дэмжих болно

Жонни Депп: Холливууд намайг бойкотлосон ч үзэгч, фенүүд минь намайг дэмжих болно

Холливуудын алдарт жүжигчин Жонни Депп нэгэн хэвлэлд ярилцлага өгчээ. Тэрээр Холливуудын ертөнц түүнийг шахаанд оруулж байгаа талаар онцолсон байна. Улмаар “Америкийн кино урлагийн томчууд намайг бойкотлож байна. Тэд шүүх дээрх асуудлаас минь болж, надаас нүүр буруулж, тоглосон киног маань нээхээс татгалзаж байгаа. Гэхдээ миний кино тэдэнд бус үзэгчдэд, шүтэн бишрэгчдэд минь зориулагдсан.

Үзэгчид л бидний гол ажил олгогч, санхүүжүүлэгч байдаг. Тэдний төлсөн тасалбарын мөнгөөр Холливуудын компани кино бүтээж, ашиг олдог. өнгөрсөн хугацаанд кино бүтээгчид үүнийг мартсан бололтой. Харин би мартаагүй. Миний хувьд үзэгчдийн юу хүсэх нь хамгийн чухал. Тэдний ачаар би, тэд өнөөдөр идэх хоолтой байгаа” гэжээ.

Сонирхуулахад түүний Японы уран бүтээлчидтэй хамтран ажилласан “Minimata” гэх киноны Нэгдсэн улс дахь нээлт нь хойшилжээ. Үүнд нөлөө бүхий хүмүүс оролцсон бөгөөд кино театрт гаргах эрхийг нь олгохгүй байгаа хэмээн зарим хэвлэлүүд мэдээлж байгаа аж.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.