Талибанчууд: Тайван бай. Бид хүмүүсийн амь нас, эд хөрөнгө, нэр төрд нь хохирол учруулахгүй

Талибанчууд: Тайван бай. Бид хүмүүсийн амь нас, эд хөрөнгө, нэр төрд нь хохирол учруулахгүй

“Талибан” хөдөлгөөн сүүлийн 20 жилийн хугацаанд ийм хүчтэй дотлолт хийж байгаагүй бөгөөд энэ удаа тэд эргэж буцахгүйгээр тэмцэн Афганистаныг бүрэн эзэллээ хэмээн дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна.

Гэвч тэд өөрсдийн зорилгодоо хүрсний дараа хэрхэх нь  дэлхий нийтийн анхаарлыг татаад байгаа юм. Учир нь 1996-2001 онд талибууд Афганистаны томоохон газар нутгийг хяналтдаа байлгах үедээ хулгай хийсэн хүний гар, хөлийг тайрах, хань ижлээ хуурсан хүнийг чулуугаар цохиж шийтгэх, 12-оос дээш насны охидыг сургуульд сурахыг хориглож байсан. Мөн эмэгтэйчүүд ажил хийх, жийнс болон бусад “ёс бус” хувцас өмсөх эрхгүй байсан юм.

Улмаар хүчирхийллээс зугтахыг хүсч эх орноосоо дүрвэж байгаа бол эх орондоо үлдсэн иргэд бид ч гэсэн аюулгүй газар руу очихыг хүсч байна. Гэхдээ бидэнд мөнгө байхгүй учраас эндээс холдож чадахгүй байна хэмээн учирлажээ.  

Харин Талибанчууд “Бид өнгөрсөн хугацаанд их зүйл сурч, их ч өөрчлөгдсөн. Бид хүмүүсийн амь нас, эд хөрөнгө, нэр төрд нь хохирол учруулахгүй. Тиймээс та бүхнийг тайван байхыг хүсье” хэмээн мэдэгдсэн байна.

эх сурвалж: NHK, reuters.com


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.