Шинэ Зеландад хоёрдугаар сараас хойш коронавирусний анхны тохиолдол бүртгэгджээ

Шинэ Зеландад хоёрдугаар сараас хойш коронавирусний анхны тохиолдол бүртгэгджээ

Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн тус улсад  хоёрдугаар сараас хойш орон нутагт халдвар авсан анхны Ковид-19 тохиолдолыг батлагдсантай холбогдуулан хатуу хөл хорио тогтоож байгаа талаар мэдээлсэн банйа. Мягмар гаригт болсон хэвлэлийн хурдын үеэр Ж.Мягмар одоогоор халдварын генийн дарааллыг тогтоох ажил хийгдэж байгаа боловч ту схалдвар дельта хувилбар байх өндөр магадлалтай байна хэмээжээ. 

Халдвар илэрсэн иргэн тус улсын хамгийн том хот Окландад оршин суудаг 58 настай эрэгтэй бөгөөд тэрээр халдварын эсрэг вакцин хийлгээгүй байсан аж. Мөн тухайн иргэн халдвартайгаа мэдээгүй байхдаа хэд хэдэн газраар аяласан болох нь тогтоогдсон учраас тандалтын баг шалгалтын ажиллагааг яаралтай эхлүүлсэн байна. 

Шинэ Зеланд орон нутгийн цагаар Мягмар гаригийн 23:59 цагаас эхлэн гурван хоногийн хугацаатай хатуу хөл хорио үргэлжлэх бөгөөд эмийн сан, хүнсний дэлгүүр зэргээс бусад үйлчилгээни йгазрууд ажиллаххгүй байхаар зохицуулжээ.

эх сурвалж: cnn.com


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.