Автомашингүй өдөр энэ сарын 28-29-ний өдрүүдэд болно

Автомашингүй өдөр энэ сарын 28-29-ний өдрүүдэд болно

Дэлхий даяар жил бүрийн есдүгээр сарын 22-ны өдрийг “Автомашингүй өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Манай улсын хувьд энэ жил автомашингүй өдрийг энэ сарын 28-29-ний өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.

Тодруулбал, автомашингүй өдрүүдэд Энхтайвны өргөн чөлөөнд буюу Баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэл машин зорчуулахгүй юм байна. Тухайн өдөр хаасан зам дагуу хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар болжээ.

Харин бусад замаар тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчлэх юм байна.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.