Оюу толгойн ажлын хэсгээс “шантааж” С.Ганбаатарыг татъя

Оюу толгойн ажлын хэсгээс “шантааж” С.Ганбаатарыг татъя

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үеэс балбаж ирсэн, үеийн үед улстөржиж Оюутолгойгоор шантааж хийдэг УИХ-ын гишүүн С.Ганбаатар Засгийн газрын гишүүдийн “Рио Тинто” компанитай хийж буй хэлэлцээрийн ажлын хэсэгт орчихсон сууж байх юм. 

Засгийн газарт Оюутолгой төслийг сайжруулахад УИХ-аас хүч татах зайлшгүй шаардлага байсан юм бол парламент асуудалд хариуцлагатай хандаж, шантааж хийдэггүй, цэвэр эдийн засгийн мэдлэг, туршлагатай хүмүүсийг энэхүү ажлын хэсэгт багтаасан бол хэчнээн нэмэртэйсэн билээ. Харамсалтай нь, С.Ганбаатар нарын гишүүд ажлын хэсэгт багтсанаараа эхнээсээ төсөл сайжирна гэх хүлээлтийг үгүй хийгээд байна.

Монголын бүх намаараа орж гарсан нам дамжигч гэгддэг С.Ганбаатар Оюу толгойн гэрээн дээр монголчуудын эрх ашгийг хамгаалах ажил хийдэггүй. Элдэв худал мэдээллээр улстөржиж шантааж хийх зорилготой гэдэг нь өнгөрсөн 16 жилийн түүний улс төрийн түүхээс харагддаг.   

С.Ганбаатар төдийгөөс өнөөдрийг хүртэл ард түмнийг талцуулан, турхирч, дундаас нь өөрийн нийгмийн байр суурийг бататгаж ирсэн муухай зангаа өнөөдөр ч тавьсангүй.

Тэрбээр, Монголын үйлдвэрчний эвлэл гэх томоохон байгууллагын тэргүүн байхаасаа л хөдөлмөрчин олны өмнө сайн үйлстний баг зүүсэн юм. Ганбаатарын 16 жилийн тэмцлийн шугамыг хэмжвээс, Монголчууд юу ч хожоогүй бөгөөд тэр өөрөө л албан тушаал ахиж, амьдралынх нь баталгаа эрс нэмэгдсэн байдаг юм.

Өнөөдрийн тэмцэгчийн дүрээс нь харвал мөн л “Оюутолгой” гэх сэдвээр олз хайсан шунал нь нэвт сэнхийгээд байна. Ард түмний нэр барьж 16 жил өлссөн С.Ганбаатарт Монголын төр, Монголын ард түмэн ямар ч өргүй.

Г.БОЛД


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.