ЭЕШ-д өндөр оноо авсан сурагчдад нэг сая төгрөгийн тэтгэлэг олгохоор болжээ

ЭЕШ-д өндөр оноо авсан сурагчдад нэг сая төгрөгийн тэтгэлэг олгохоор болжээ

Цар тахлын улмаас ЭЕШ-ын тов хойшлогдон улмаар өнөөдөр орон даяар эхэллээ. Энэ жил ЭЕШ өгөх 40.420 шалгуулагч бүртгүүлжээ. Тэгвэл Баян-Өлгий аймагт ЭЕШ-д өндөр оноо авсан хүүхдүүд болон тэдний эцэг, эх багшийг урамшуулж, сая хүртэлх төгрөгийн тэтгэлэг олгодог хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн байна.

 Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан өөрийн цахим хуудсаар дамжуулан  “Элсэлтийн ерөнхий шалгалт энэ лхагва гарагт эхэлнэ. Манай аймагт энэ жил 1448 хүүхэд ЭЕШ өгнө. Цар тахлын улмаас хөл  хорио тогтоож байдал амаргүй байгаа боловч Засаг даргын тамгын газар, АОК, Боловсрол, соёлын газар хамтран өндөр төвшинд зохион байгуулахаар ажиллаж байна. Бидний ирээдүй болсон хүүхэд залуучууд та бүхэн ЭЕШ амжилттай өгч, хүссэн сургуульдаа суралцаж, зорьсон мэргэжлээ эзэмшихийг хүсье. Та бүхэн бол Баян-Өлгий аймаг цаашлаад улс орны ирээдүйн хөгжлийн түүчээ билээ. Аймгийн ИТХ, Засаг даргын тамгын газраас ЭЕШ-д өндөр оноо авсан хүүхдүүд болон тэдний эцэг, эх багшийг урамшуулж, сая хүртэлх төгрөгийн тэтгэлэг олгодог хөтөлбөр хэрэгжиж байна. Эрхэм хүүхэд залуучууд та бүхэн маань шалгалтаа амжилттай өгч, ирээдүйн боловсролтой, ёс зүйтэй, хүнлэг иргэн болох амьдралын замаа амжилттай эхлүүлэхийг чин сэтгэлээсээ хүсье” хэмээн бичжээ. 


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.