Дэлхийн зах зээл дээрх газрын тосны ханш огцом унаж эхэлжээ

Дэлхийн зах зээл дээрх газрын тосны ханш огцом унаж эхэлжээ

Дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ огцом буурч байгаа талаар олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж эхэлжээ. Үнэ буурах болсон шалтгаан нь коронавирусний дельта хувилбарын тархалт дэлхий нийтийг хамарч, улс орнууд хариу арга хэмжээгээ чангатгах болсонтой холбоотой хэмээн салбарын мэргэжилтнүүд тайлбарлаж байгаа аж.

Тодруулбал, Дэлхийд эдийн засгаараа тэргүүлдэг хамгийн хүчирхэг гүрнүүд гэгддэг АНУ, БНХАУ зэрэг орнуудад мөн Энэтхэг зэрэг олон хүн амтай хөгжиж байгаа орнуудад коронавирусний дельта хувилбарын тархалт нэмэгдэж, хариу арга хэмжээг чангаруулж улмаар шатахууны эрэлт буурсан нь газрын тосны ханш унах гол шалтгаан болжээ. 

Мөн өнгөрсөн сард ОПЕК-ийн зарим орнууд газрын тосны үйлдвэрлэлийн суурь түвшинг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан нь зах зээлд илүүдэл үүсгэж, газрын тосны бүтээгдэхүүний ханш унахад нөлөөлсөн. Ингэснээр дэлхийн зах зээл дээрх газрын тосны ханш өнгөрөгч тавдугаар сараас хойших хамгийн доод түвшинд хүрсэн талаар bloomberg мэдээллэсэн байна. 

Харин манай хоёр орны хувьд БНХАУ-ын газрын тосны голлох индексүүд болох “Daqing”,   “Shengli”, болон “South China Sea”-н ханш 2.9-2,93 2.93 хувиар буурсан бол  ОХУ-ын газрын тосны ханшийн голлох үзүүлэлтүүд өнгөрөгч тавдугаар сараас хойших хамгийн доод түвшинд хүрчээ. Улмаар тус улсын гол хоёр индекс болох  “ESPO” болон “Sokol” индексийн ханш сүүлийн 10 өдрийн турш тасралтгүй буурч байгаа аж.  

Эх сурвалж: reuters.com, Bloomberg.com


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.