Израилд 40-өөс дээш насныханд вакцины гурав дахь тунг санал болгоно

Израилд 40-өөс дээш насныханд вакцины гурав дахь тунг санал болгоно

Израил “COVID-19”-ийн вакцины гурав дахь тунд хамрагдах иргэдийн насны хязгаарыг 50-иас 40 болгон бууруулахаар шийдвэрлэсэн тухай “Kan” телевиз пүрэв гарагт мэдээлэв.

Израилын Эрүүл мэндийн яамны шинжээчдийн хороо халдварын тохиолдлын тоо саяхнаас эрс нэмэгдэх болсонтой холбогдуулан 40-өөс дээш насныхан болон бүх насны багш нарыг вакцинжуулахыг зөвлөсөн гэж уг мэдээнд дурджээ.

Өнөөдрийн байдлаар, Израилд 50-иас дээш насны, хоёр дахь тунгаа хийлгэснээс хойш таван сар гаруйн хугацаа өнгөрч буй 1.9 сая хүний 1.25 сая орчим нь вакцины гурав дахь тунд хамрагдаад байна.  

Улсын хэмжээнд 5.88 сая орчим хүн буюу нийт хүн амын 63 хувь нь вакцины эхний тунд хамрагдаад байгаа бол 5.4 сая гаруй хүн хоёр тунд, 1.25 сая орчим хүн гурав дахь тунг тариулжээ. 


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.