С.Баярцогтыг өнөөдөр суллана

С.Баярцогтыг өнөөдөр суллана

Сангийн сайд асан С.Баярцогтыг прокурорын зөвшөөрлөөр суллах захирамж гарсан талаар түүний өмгөөлөгч Г.Орхон мэдээлжээ. 

Хэргийг эргэн сануулахад, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн 2020 оны долдугаар сард  С.Баярцогтыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх Ажлын хэсгийн орлогчоор томилогдон ажиллахдаа албан тушаалын байдлаа урвуулсан нь Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан гэж  үзэн 10 жил  хорих ял оноосон. Ингэхдээ С.Баярцогтоос дөрвөн тэрбум 10 сая,  гурван үл хөдлөх эд хөрөнгийг хураах шийдвэр гаргасан.

Улсын дээд шүүх энэ оны тавдугаар сарын 19-нд С.Баярцогт нарын таван хүнд холбогдох хэргийг хэлэлцээд С.Баярцогтод 4.8 жилийн хорих ял оноож, С.Бямбасайхан, Д.Ганболд нарыг 1.3 жил, Б.Ариунсан, Б.Бадрал нарын нэг жилээр хорихоор болсон.

Улмаар энэ оны долоодугаар сарын 19-нд болсон хуралдаанаар С.Баярцогтын хэргийг тусгаарлаж, мөрдөн байцаалтад буцаахаар шийдвэрлэсэн билээ.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.