Т.Баярхүү: Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг он дуустал сунгалаа

Т.Баярхүү: Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг он дуустал сунгалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар танилцууллаа. Энэ үеэр УОК-ын дэргэдэх Шуурхай штабын дарга Т.Баярхүү өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг он дуустал сунгасан хэмээн мэдээлсэн юм.

Тэрээр ” Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг он дуустал сунгасан бөгөөд ингэснээр одоогийн хэрэгжиж буй зохицуулалт үргэлжилнэ. Улмаар гадна талбайд зохион байгуулагдах тэмцээн уралдааныг тухайн аймгийн Засаг дарга, онцгой комисс нөхцөл байдлаа үнэлээд зохион байгуулах эсэхийг шийднэ гэх шийдвэр гаргасан. Энэ хүрээнд хэд хэдэн аймагт тэмцээн уралдаан зохион байгуулсан. Харин энэ сарын 21-нээс тэмцээн уралдаан зохион байгуулахыг хориглосон. Энэ нь намрын ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл ажил, хичээл сургууль эхлэх гэж байгаатай холбоотой. Хөдөлгөөний эрчим нэмэгдэж байгаа энэ үед тэмцээн уралдааныг түр хугацаагаар зогсоосон. Цаашдаа нөхцөл байдалтай уялдуулан шийдвэр гаргаад явна. 

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 24 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн. Өнгөрсөн долоо хоногт байгуулсан үндэсний дөрвөн хорооны асуудлыг хэлэлцэж байна. Мөн төрийн банкны стратегийг өөрчлөх асуудал ярилцаж буй.

Агаарын тээвэр буюу Чингис хаан боомтын ажиллагаа одоогийн зохицуулалтаар хэвээр үргэлжилнэ.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.