Фото: Залуучуудын холбоо байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан арга хэмжээ боллоо

Фото: Залуучуудын холбоо байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан арга хэмжээ боллоо

Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. Тус өдрийг тохиолдуулан  Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас  “Нар угтсан өглөө” арга хэмжээг Өглөөний гудамжинд зохион байгууллаа. 1921 оны наймдугаар сарын 25-нд Монголын залуучуудын анхны байгууллага “Бошгыг халах залуучуудын эвлэл” нэртэйгээр байгуулагдаж байв. Үүнээс улбаалан тус өдрийг Залуучуудын өдөр болгон тэмдэглэдэг болсон юм. Монгол Улсын нийт хүн амын 31.7 хувь, хөдөлмөрийн насны  хүн амын 49.2 хувийг 15-34 насны залуучууд эзэлдэг.

Түүхт 100 жилийн ойгоо угтаж залуучуудын манлайлал, оролцоог нэмэгдүүлэхээр “Залуучуудын хөгжлийн зөвлөл”-ийн 116 салбарыг нийслэл, дүүрэгт төр, хувийн хэвшлийн байгууллагуудад байгуулжээ. “Залуучуудын хөгжлийн төв”-өөр дамжуулан хөгжлийн олон талт арга хэмжээг зохион байгуулдаг.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.