Н.Уртнасан: Андлалын өргөөг босгосон “Хос санаа”компани 1.9 тэрбум төгрөгийг БОАЖЯ-ны дансанд шилжүүлсэн

Н.Уртнасан: Андлалын өргөөг босгосон “Хос санаа”компани 1.9 тэрбум төгрөгийг БОАЖЯ-ны дансанд шилжүүлсэн

Хэнтий аймгийн Батноров суманд босгосон “Хүлэгбаатар Боорчи-Андлалын өргөө” хэмээх түүхэн аялал жуулчлалын цогцолбор байгууламжийг сүр дуулиантайгаар байгуулж байсан ч оюуны өмчийн асуудлаас үүдэн нурааж эхэлжээ. Энэ асуудлаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан өнөөдөр тайлбар мэдээлэл хийлээ.

Тэрээр “Андлалын өргөөг зохион бүтээсэн МУУГЗ Д.Эрдэмбилэг барилгын ажил ид явагдаж байх үед хүнд өвчний улмаас нас барсан. БОАЖЯ энэ төслийг үргэлжлүүлэхтэй холбоотой судалгаа хийж, Д.Эрдэмбилэг агсны шавь нартай уулзаж, анхны зураг төслөөр явуулах боломж байгаа эсэхийг судалсан. Гэвч төслийн гүйцэтгэлд хяналт хийх боломжгүй болсон учраас энэ төслийг үргэлжлүүлэхэд хүндрэл үүсч байна гэсэн. Тиймээс оюуны өмчийг цуцлахтай холбоотой саналууд гарч эхэлсэн. Барилгын ажил бүрэн гүйцэд дуусаагүй байгаа үед иргэдийн зүгээс шүүмжлэлүүд ирсэн. Ингээд Д.Эрдэмбилэг агсны хүүхдүүд болон гэргийгээс Оюуны бүтээлийн зохиогчийн эрх шилжүүлэх гэрээг цуцлах хүсэлтийг “Хос санаа” компанид тавьсан. 

Улмаар БОАЖЯ-наас 1,961,781 төгрөгийг төсөвт буцаан төвлөрүүлэх хүсэлтийг Хос санаа компанид өгсөн. Хос санаа компани энэ мөнгийг улсын төсөвт буцаан төвлөрүүлж, улсыг хохиролгүй болгоё гэсэн албан бичгийг явуулсан. Харин хөшөөг нураахтай холбоотой зардлыг орон нутагт тухайн компани хариуцан ажиллаж байна. Эцсийн тооцооллыг гаргаагүй байгаа. Андлалын өргөөг нураахтай холбоотой зардлыг улсын төсвөөс гаргахгүй” гэлээ. 


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.