Ж.Байгалмаа: Халдварын оргил үе есдүгээр сарын 20-25-нд тохиож, өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо 3,500 хүрэх магадлалтай байна

Ж.Байгалмаа: Халдварын оргил үе есдүгээр сарын 20-25-нд тохиож, өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо 3,500 хүрэх магадлалтай байна

ЭМЯ-аас хийсэн коронавирусний халдварын тархалтын талаарх хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа оролцож халдварын нөхцөл байдлын мэдээг танилцууллаа. 

Тэрээр “Зургаадугаар сарын давалгаа долдугаар сарын эхэн гэхэд тогтворжиж, нэлээд буурсан. Гэсэн хэдий ч наймдугаар сарын эхнээс халдварын тохиолдол нэмэгдлээ. Сарын эхнээс өнөөдрийг хүртэл халдварын тоо тогтмол өссөн. 

Дельт хувилбараар өвчилсөн хүмүүсийн 37.4 хувь нь хүндэрч эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байна. Улаанбаатар хотод дараагийн 14 хоногт ямар нэгэн арга хэмжээ аваагүй тохиолдолд өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо 600-аас давах тооцоолол хийгдсэн. Вакцины үр нөлөө дельта хувилбарын үед буурч байгаа. Үүгээр тооцоолбол, 17.5 хувиар буурахад халдварын оргил үе есдүгээр сарын 20-25-нд ажиглагдаж, өдөрт 1,600-1,800 тохиолдол /хамгийн дээд тал нь 2,500/ бүртгэгдэх нь. Харин 25 хувиар буурахад халдварын оргил үе мөн адил есдүгээр сарын 20-25-нд ажиглагдаж, өдөрт 2,500 орчим тохиолдол бүртгэдэх бөгөөд хамгийн дээд тал нь 3,500 орчим тохиолдол бүртгэгдэх тооцоолол хийгдсэн” гэлээ.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.