Монгол Улс Паралимпын хүндийн өргөлтийн төрөлд анхны алтан медалиа хүртлээ

Монгол Улс Паралимпын хүндийн өргөлтийн төрөлд анхны алтан медалиа хүртлээ

Монгол Улсын хүндийн өргөлтийн тамирчин Э.Содномпилжээ Паралимпын наадмын дээд амжилтыг шинэчлэн тогтоож, Токиогийн Паралимпын алтан медалийн эзэн боллоо.

Ингэснээр Монгол Улс Паралимпын наадмаас хоёр дахь алтан медалиа хүртэж байна. Э.Содномпилжээ Паралимпын дээд амжилтыг хоёр удаа шинэчилснээр ийнхүү тэргүүн байр эзэлжээ.

Түүний өрсөлдсөн эрэгтэйчүүдийн -107 кг жингийн төрөлд Малайзын тамирчин Жон Йи Хи мөнгөн медалийн болзол хангасан бол Ираны тамирчин Саман Рази хүрэл медалийн эзэн болсон байна.

“Миний эх орон, Монголын баг тамирчдын маань хувьд ихээхэн ач холбогдолтой үйл явдал боллоо. Миний бие Монголын паралимпын бусад тамирчдадaa дараа дараагийн наадамд өрсөлдөх итгэл найдварыг өгсөн хэмээн найдаж байна” гэж Э.Содномпилжээ ялалт байгуулсныхаа дараа ярьжээ. 


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.