Олимпын аварга Э.Содномпилжээд Засгийн газраас сар бүр 9 сая төгрөгийн урамшуулал олгоно

Олимпын аварга Э.Содномпилжээд Засгийн газраас сар бүр 9 сая төгрөгийн урамшуулал олгоно

Өнөөдөр Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Содномпилжээ ТОКИО-2020-д оролцож 245 кг-ын жингийн амжилтаараа Паралимпын наадмын алтан медалийн эзэн болоод зогсохгүй Паралимпын наадмын дээд амжилтыг тогтоосон юм.

Улмаар тэрээр улсаас түүнд сар бүр есөн сая төгрөгийн урамшуулал авна. Учир нь 2012 оны наймдугаар сарын 16-ны Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу олимп, паралимпын наадам дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчдад насан туршид нь сар бүр урамшуулал олгохоор тусгасан юм.

Урамшууллын хэмжээ:

  • Олимпын наадмаас алтан медаль хүртсэн тамирчинд 4 сая төгрөгийн;
  • Олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн тамирчинд 3 сая төгрөгийн;
  • Олимпын наадмаас хүрэл медаль хүртсэн тамирчинд 2 сая төгрөгийн;
  • Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпын спортын зай, жинд алтан медаль хүртсэн тамирчинд 2 сая төгрөгийн;
  • Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпын спортын зай, жинд мөнгөн медаль хүртсэн тамирчинд 1 сая төгрөгийн;
  • Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпын спортын зай, жинд хүрэл медаль хүртсэн тамирчинд 500 мянган төгрөгийн.

Тус зарлигийн дагуу тухайн тамирчны гаргасан амжилтын урамшууллыг дараа оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн олгох аж.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.