ЗГ: Авлигын гэмт хэрэгтэй холбоотой нөхөн төлбөрт цугларсан 89,5 тэрбум төгрөгийг цахим шилжилтэд зарцуулна

ЗГ: Авлигын гэмт хэрэгтэй холбоотой нөхөн төлбөрт цугларсан 89,5 тэрбум төгрөгийг цахим шилжилтэд зарцуулна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны наймдугаар сарын 31-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Тус хуралдаанаар авлигын индексийг бууруулах зорилго бүхий ажлын хэсгээс танилцуулга хийлээ. Тодруулбал, 2021 оны наймдугаар сарын 30-ны байдлаар авлигын гэмт хэрэгтэй холбоотой нөхөн төлбөрт нийт 89,5 тэрбум гаруй төгрөг төвлөрчээ. Уг орлогыг цахим засаглалд шилжих үйл ажиллагаанд зарцуулна.

Мөн Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай болон Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдээс санаачилсан хуулийн төсөлтэй нэгтгэн хэлэлцүүлэх асуудлаар Улсын Их Хуралд уламжлахаар боллоо.

Нэгтгэсэн хуулийн төсөлд зөвшөөрөл олгох үйл ажиллагааг ил тод, нээлттэй, шуурхай байх зарчмыг баримтлаж, тусгай зөвшөөрлийн хүсэлт, холбогдох баримт бичгийг цахим хэлбэрээр хүлээн авах, хянах шийдвэрлэх журмыг тусган хуульчлах саналыг УИХ-д уламжлахаар шийдвэрлэв.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.