Танилц: Замын түгжрэлийг богино хугацаанд шийдвэрлэх 15 санал

Танилц: Замын түгжрэлийг богино хугацаанд шийдвэрлэх 15 санал

  Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хороог Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалж байгаа билээ. Өнгөрсөн долоо хоногт болсон тус хорооны анхдугаар хуралдааны үеэр Ерөнхий сайд ажлын хэсгийнхэнд түгжрэлийг бууруулах богино хугацааны шийдэл танилцуулах үүрэг өгсөн. Энэ хүрээнд ажлын хэсгийнхэн өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг богино хугацаанд шийдвэрлэх 15 санал танилцууллаа.

Ажлын хэсгийнхний богино хугацаанд түгжрэлийг бууруулах санал:

– Тээврийн хэрэгслийн “ЦАХИМ ГЭРЧИЛГЭЭ” нэвтрүүлэх ажил (Замын хөдөлгөөний зохицуулалт төлөвлөлтийн нэгдсэн систем буюу RFID систем болон цахим тээврийн хэрэгслийн гэрчилгээг нэвтрүүлснээр зөрчил гаргасан, татвар хураамжаа төлөөгүй, үзлэг оношилгоонд ороогүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оруулахгүй байх)

– Ерөнхий болосвролын сургуулийг 5/9 шилжүүлэх

– Нийтийн тээврийн цагийг уртасгасан цагаар ажиллуулах, 05.30-00.00 цагт шилжүүлэх,

– Дугаарын хязгаарлалтын хэрэгжилтийг хангах,

– Төрийн албан хаагчдыг 1/5 онлайнд шилжүүлэх,

– Үзлэг, оношилгоонд ороогүй, татвар, даатгал төлөөгүй тээврийн хэрэгслүүдийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх,

– Тээврийн хэрэгслийн ослыг хурдан шуурхай шийдвэрлэдэг болгох,

– Хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг торгох, ачих ажиллагааг сайжруулах, чангаруулах,

– E-Police аппликейшныг иргэдэд сурталчлах, иргэдийг урамшуулах,

– Автомашингүй гудамж бий болгох,

– Зогсоолгүй бүс бий болгох,

– Зогсоолыг төлбөржүүлэх, нэгдсэн системд оруулах,

– Явган зам, дугуйн зам, автозамын гарц хаасан орц гарцыг чөлөөлөх,

– Байгууллагуудын ажлын цагийг уян хатан болгох,

– Уулзваруудын дахин инженерчлэл хийж нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх

Эдгээр 15 саналыг ирэх сараас хэрэгжүүлснээр автозамын түгжрэлийг 13-18 хувиар бууруулна гэж ажлын хэсэг үзжээ.

Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга Б.Одсүрэн түгжрэлийг бууруулах богино хугацааны шийдлийг Ерөнхий сайдад ийн танилцууллаа. Удахгүй дунд, урт хугацааны шийдлүүдээ танилцуулахаа ч энэ үеэр хэлсэн юм.

Мөн ажлын хэсэг дугаарын хязгаарлалт хэр үр дүнтэй байгааг судлахад хэрэгжилт хангалтгүй гарчээ. Тиймээс үүний хэрэгжилтийг хангуулах нь түгжрэлийг бууруулахад дэмтэй гэж үзсэн байна. Түүнчлэн зарим автозамыг нэг урсгалтай болгох боломжтой эсэхийг судлахад манай автозамын нэвтрүүлэх чадвар муу учраас одоогийн нөхцөлд тохиромжгүй гэсэн дүгнэлтэд хүрчээ.

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.