ХУУЛЬ: Автомашиндаа хүүхдээ түгжиж үлдээсэн эцэг эхийг 50,000 төгрөгөөр торгоно

ХУУЛЬ: Автомашиндаа хүүхдээ түгжиж үлдээсэн эцэг эхийг 50,000 төгрөгөөр торгоно

Өчигдөр буюу 2021 оны наймдугаар сарын 31-ний өдөр 16:00 цагийн үед Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны урд зогсоолд байсан автомашинд бага насны хүүхэд ганцаар түгжигдэн, агаар дутагдсанаас ээрч уйлж байсаныг ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир, “Check media”-ийн зураглаач, эвлүүлэгч Ч.Батсаруул, Цагдаагийн дэд ахлагч П.Гантогтох нар аварсан бичлэг цахим орчинд тархсан билээ.

Тэгвэл өчигдрийн энэ үйлдэл нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 14.7.54-ыг зөрчсөн явдал бөгөөд Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулж эхэлжээ.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 14.7.54-т “Эцэг, эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан арав хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулж замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчил гаргахад хүргэсэн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байдаг.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.