ПАРАЛИМП: З.Ганбаатарын буу нь эвдэрч, тэмцээндээ орж чадсангүй

ПАРАЛИМП: З.Ганбаатарын буу нь эвдэрч, тэмцээндээ орж чадсангүй

Паралимпын наадамд оролцож буй манай тамирчин З.Ганбаатар өнөөдөр 25 метрийн спорт гар бууны дасгалын тогтоол буудлагаа өглөө гүйцэтгэсэн. Тогтоол буудлагад тэрбээр 30 сумнаас 279 оноо (89, 92, 98) авч, 31 тамирчнаас 19-р бичигдэж байв.

Гэвч үдээс хойш явагдсан хурдан 30 сум буудах дасгалд буу нь эвдэрч гацсаны улмаас техникийн шалтгаанаар хасагдан тэмцээнээ өндөрлүүлжээ.

Энэ дасгалд БНХАУ-ын тамирчин Хуан Шин 585 оноогоор (тогтоол буудлагад 294, хурдан буудлагад 291) бүх тамирчдыг тэргүүлсэн байна. 25 метрийн спорт гар бууны дасгалын медалийн төлөөх буудлага яг одоо эхэлж байна.

З.Ганбаатарын хувьд есдүгээр сарын 4-нд гурав дахь дасгалдаа буюу сонгомол гар бууны 50 метрийн дасгалд онч сорино.

Эх сурвалж: МҮОХ


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.