С.Энхболд: PCR шинжилгээний цэгүүд нэмэгдсэн учраас халдварын тохиодол 3805 болж нэмэгдлээ

С.Энхболд: PCR шинжилгээний цэгүүд нэмэгдсэн учраас халдварын тохиодол 3805 болж нэмэгдлээ

Өнгөрсөн 24 цагт шинээр 3,805 тохиолдол бүртгэгдлээ. Энэ нь манай улс дотооддоо халдвар алдсанаас хойшхи хамгийн өндөр тохиолдол болж байгаа юм. Тэгвэл халдварын тохиолдол ихэссэн шалтгааныг PCR шинжилгээний цэгүүдийг нэмсэнтэй холбоотой гэж Эрүүл мэндийн сайд С.Энхболд тайлбарлалаа. 

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: “Халдварын нийт батлагдсан тохиолдлын 20.5 хувийг хүүхдийн өвчлөл эзэлж байна. Цар тахлын онцгой нөхцөлд эрсдэлийг тооцоолж, аль болох боломжит хувилбараар хүүхдүүдийг хичээл, сургуульд нь хамруулахаар ажиллаж байгаа. Ер нь сургуулийн орчинд хүүхэд өвчлөх эрсдэл харьцангуй бага. Хамгийн гол нь эцэг эх, асран хамгаалагчийн дунд халдвар зөөвөрлөгдөх хэлбэрээр хүүхэд тусах магадлал өндөр байна.

Есдүгээр сарын 1-нд халдварын тохиолдол 3726-гаар нэмэгдсэн учир хөл хорио тогтоох байх гэсэн таамаг дэвшүүлж байна. Ийнхүү их тохиолдол гарсан нь PCR шинжилгээний цэгүүдийг нэмсэнтэй холбоотой. Эерэг гарах хариу нийт тохиолдолд 20 хувийг эзэлж байгаа.Боловсролын салбарт ажиллаж байгаа багш, ажилчдын шинжилгээнд хамрагдах тохиолдол өсөхөөс гадна  орон нутагт халдварын тохиолдол өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Өчигдрийн хувьд орон нутагт тандалтын 11 мянга, PCR шинжилгээний есөн мянган сорьцоос тохиолдлыг тогтоосон. Цаашид ч энэ тоо буурахгүй байх магадлалтай.

Тиймээс иргэд хөл хорио тогтоох асуудлыг сонирхож байна. Монгол Улсад батлагдаж байгаа нийт тохиолдлын 50 хувийг Дельта хувилбар эзэлж байна” гэлээ. 


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.