Э.Батшугар, Э.Бат-Үүл, Б.Гарамгайбаатар, М.Чингисхаан тэргүүтэй нөхөн сонгуулийн нэр дэвшигчид…

Э.Батшугар, Э.Бат-Үүл, Б.Гарамгайбаатар, М.Чингисхаан тэргүүтэй нөхөн сонгуулийн нэр дэвшигчид…

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Хотын дарга Д.Сумъяабазар нарын орыг залгах УИХ-ын гишүүнийг ирэх аравдугаар сарын 10-ны өдөр сонгоно.

Хуулийн хүрээнд нөхөн сонгуульд нэр дэшүүлэх нам, эвслүүд энэ сарын 6-ны дотор нэр дэвшигчдийн материалыг СЕХ-д хүргүүлэх ёстой. Хэнтий аймгийн 18 дугаар , СХД-ийн 28 дугаар тойрогт УИХ-ын нөхөн сонгуульд нийт есөн нам, нэг эвсэл оролцохоор СЕХ-нд бүртгүүлсэн байна.  

СХД-ийн 28-р тойрогт нэр дэвшигчид… 

  • МАН-аас Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Э.Батшугар 
  • АН-аас УИХ-ын гишүүн асан Э.Бат-Үүл
  • ХҮН-аас Б.Найдалаа
  • Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас Ш.Төмөрсүх
  • Үнэн Ба Зөв Намаас А.Отгонбаатар нар дэвшиж байна.
  • Бие даагч Х.Бат-Ялалт 
  • Бие даагч Тоймч Ш.Гантулга 

Хэнтий аймгийн 18-р тойрогт нэр дэвшигчид… 

  • МАН-аас Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат
  • АН-аас УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар нар өрсөлдөх бол ХҮН-аас Хэнтий аймагт нэр дэвшүүлэхгүй гэж мэдэгдлээ. 

Үүнээс гадна УИХ-ын гишүүн асан С.Жавхлан, олон нийтийн сүлжээнд өөрийгөө Чингисхаан нэрлэсэн М.Баасанжаргал нар бие дааж нэр дэвшихээр болсоноо зарлаад байна. 


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.