Ахмад Масуд: Талибанчууд зөвхөн Афганистан ард түмний асуудал биш

Ахмад Масуд: Талибанчууд зөвхөн Афганистан ард түмний асуудал биш

Талибан бүлэглэл хорин жилийн турш тэмцэлдсэний эцэст Афганистаныг эзэлж авсан билээ. Хэдийгээр тэд албан ёсоор өөрсдийн ялалтыг дэлхий даяар зарлан тунхагласан ч “Панжшерийн арслан” хочит хээрийн командлагч Ахмад Шах Масудын хүү Ахмад Масуд эсэргүүцлийн фронт эмхлэн байгуулж, талибуудын гарт ороогүй үлдсэн цорын ганц нутгийг хамгаалан үлдэж, эцсээ хүртэл тэмцэнэ гэдгээ илэрхийлсээр байгаа юм.

Талибанчуудын эсрэг тэмцэж байгаа Ахмад Масуд гэж хэн бэ?

Ахмад Масуд нь 1980-аад онд Афганистаны Зөвлөлтийн эсрэг эсэргүүцлийн гол удирдагчдын нэг байсан Ахмад Шах Масудын хүү юм. Ахмад Шах Масуд нь Афганистаны Үндэсний эсэргүүцлийн фронтыг удирдаж байсан төдийгүй “Панжширын арслан” гэгддэг домог байв. Харамсалтай нь тэрээр 2001 оны есдүгээр сарын 11-ны террорист халдлагаас хоёр хоногийн өмнө  “Аль-Каида” бүлэглэлийнхний гарт амиа алдсан юм. 

Түүний бага хүү болох Масуд тухайн үед 12 настай байсан бөгөөд тухайн үйл явдлаас хойш төд удалгүй Иран руу явж, дунд сургуулиа төгсчээ. Ахмад Шах Масуд нь  Сэндхерстийн цэргийн академид суралцсан, Лондонгийн Хатан хааны коллежийн цэргийн судлалын салбарын бакалавр зэрэгтэй. Хэдийгээр бага Масуд аавтайгаа тун төстэй ч тулааны туршлагагүй. Гэсэн ч тэрээр ард түмнийхээ төлөө зэвсэгт мөргөлдөөн биш харин энхийн хэлэлцээрийг чухалчилна хэмээн олонтаа мэдээлсэн.

Ахмад Масуд: Талибанчууд зөвхөн Афганистан ард түмний асуудал биш

Талибанчууд Кабулыг эзэлсний дараа Ахмад Масуд, Вашингтон Пост сонины нийтлэлд “Би өнөөдөр Панжширын хөндийгөөс бичиж байна. Аавынхаа замналыг үргэлжлүүлж, Моджахед дайчдын хамт Талибуудыг дахин нэг удаа эзлэхэд бэлэн байна. Бидэнд ийм өдөр ирэхийг мэдэж байсан учраас бид бэлтгэлтэй байсан. Талибанчууд зөвхөн Афганистан ард түмний асуудал биш. Талибаны ханалт дор Афганистан ямар ч эргэлзээгүйгээр язгуур исламист терроризмын үндэс болох болно. Энд дахин нэг удаа ардчилсан орнуудын эсрэг төлөвлөгөө хийнэ” хэмээн бичжээ. Мөн Талибуудын эсрэг нэгдэхийг уриалж Францын философич Бернард-Анри Левид хэлэхдээ “Бууж өгөх нь түүний үгсийн сангийн нэг хэсэн биш, эсэргүүцэл дөнгөж эхэлж байна” хэмээн нэмж тэмдэглэсэн байна.  

Панжшир мужийг Талибанаас хамгаалж чадах уу?

Панжширын муж бол Талибаны хяналтаас гадуур байгаа цорын ганц газар. Тус муж нь Афганистаны төв хойд хэсэгт оршдог бөгөөд Панжширын хөндийд эсэргүүцлийн фронт өнөөдрийг хүртэл бэлтгэгдсээр байна.

Шведийн Лунд хотод байрладаг бие даасан судлаач Абдул Сайед: Талибанчууд Панжширыг бүх талаас нь хүрээлж байгаа бөгөөд Ахмад Масуд хэдхэн сараас илүү эсэргүүцэж чадахгүй гэж би бодож байна. Одоогийн байдлаар түүнд хүчтэй дэмжлэг байхгүй.

Өнгөрсөн сард АНУ -ын сүүлчийн нислэгүүд Кабулаас нисч байхад Панжширт болсон мөргөлдөөний үеэр талибуудын долоон цэрэг амь үрэгдсэн гэж Ассошиэйтед Пресс агентлаг мэдээлсэн. Үүний зэрэгцээ Талибанчууд Массудын эсэргүүцлийн дайчдыг бүсэлж, хангамжийн хүртээмжийг таслах боломжтой. Талибанчууд түүний засаглалыг хэр удаан эсэргүүцэж чадах нь одоогоор тодорхойгүй байгаа. Талибууд өөрсдийнх нь хяналтад оролгүй эсэргүүцэж үлдсэн сүүлчийн муж Панжширын чухал ач холбогдол бүхий орж, гарах замыг эзэлсэн хэмээн мэдээлсэн байна. Харин Афганистаны үндэсний эсэргүүцлийн фронтын төлөөлөгч нар уг мэдээллийг эрс үгүйсгэж, Панжшир мужийг бүрэн хяналтад байлгаж байгаа хэвээр гэдгээ мэдэгджээ.

Бэтгэсэн: Б.Цэндмаа


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.