О.Батбаяр: Ковидын халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоог хязгаарлах бодлого баримталж байгаа

О.Батбаяр: Ковидын халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоог хязгаарлах бодлого баримталж байгаа

ЭМЯ-аас Ковид-19 өвчний нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр манай улсад коронавируст халдварын улмаас нас барагчдын тоо бусад улстай харьцуулахад бага байгаа нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн хувь өндөр байгаатай холбоотойг тайлбарласан юм.

Тэрээр “Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас есдүгээр сарын 1-нд танилцуулсан КОВИД-19-ийн “Mu” хэмээх шинэ мутаци хувилбарыг судалж байгаа талаар мэдээлсэн. Одоогоор анхаарал татсан аюцлтай гэсэн ангилал руу ороогүй, ДЭМБ-аас судалж байгаа бөгөөд дэлхийн 43 улсад бүртгэгдээд байна.

Манай улсад гэр бүлийн дунд халдварын тохиолдол маш өндөр байна. Улсын хэмжээнд дельта хувилбарын халдварлах чадвар нэмэгдсэн үүнтэй холбоотойгоор иргэд шинж тэмдэггүйгээр өвчилж байна. Улсын хэмжээнд оношлуурын нөөцийг хангасан. Мөн коронавируст халдварын хүнд хэлбэрт хэрэглэх Ремдесивир эмийн тарилгын тарилгыг 100 мянган тунг өчигдөр хүлээн авсан.

Бидний хувьд хичээл сургуулийг тасалдуулахгүй үргэлжлүүлэх бодлого баримталж байна. Вакцины хоёрдугаар тундаа хамрагдаагүй байгаа 120 мянган хүнд 2, 3 дугаар тунг Файзер вакцинаар хийнэ.

Турк зэрэг гадагшаа явж буй иргэдийн тунд өвчлөл их байна. Иймээс жуулчдын компаниуд болон гадагшаа аялахаар явж буй иргэдэд татгалзах зөвлөмжийг хүргүүлсэн. Цаашид хориглох байх. Аялал жуулчлалын компаниуд гэрээ хийхгүй байхыг уриалж байна. Мөн иргэдийг гадагшаа аялахгүй байхыг уриалж байна. Турк зэрэг улс орнууд руу аялсан иргэдийн дунд дельта хувилбарын өвчлөл ихээр бүртгэгдэж байна” гэлээ.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.