POP IT буюу солонгон өнгөтэй тоглоом анхаарал төвлөрүүлдэг

POP IT буюу солонгон өнгөтэй тоглоом анхаарал төвлөрүүлдэг

Саяхан олон нийтийн мэдээллийн сүлжээгээр “Pop it” гэх солонгон өнгөтэй резинэн тоглоом нь бага насны хүүхдүүдийн сэтгэлзүйд хүчтэй нөлөөлдөг бүр цаашлаад тоглоомын өнгө, дуу чимээ, материал зэрэг нь дур хүсэл өдөөх, ижил хүйстнээ сонирхох өдөөлт болж байна хэмээн анхааруулж байсан.

Гэтэл энэхүү тоглоомыг эрүүл мэндийн мэргэжилтнүүд сэтгэл санааны түгшүүр, сэтгэхүйн бэрхшээлтэй хүүхдүүдэд туслах арга болгон ашигладаг байна. Тэдгээр хүүхдүүд мэдээлэл хүлээн авч, хариу үйлдэл үзүүлэхэд  бэрхшээлтэй байдаг. Тиймээс тэд гэрэл харах, дуу чимээ сонсох, хүрэх, амтлах, үнэрлэх зэрэг мэдрэхүйгээ өдөөдөг зүйлд муу хариу үйлдэл үзүүлж байдаг. 

Premium Photo | Child playing with the pop it fidget. rainbow pop it fidget  toy

Их Британийн Эксетерийн их сургуулийн хүүхдийн судлаач Доктор Уилл Шилд хэлэхдээ “Мэдрэхүйн тоглоомыг 1970-аад оноос олон жилийн турш ашиглаж ирсэн. Энэхүү тоглоом нь бидний нэг буюу хэд хэдэн мэдрэхүйг идэвхжүүлдэг, жишээлбэл бидний харах, сонсох, хүрэх гэх мэт” хэмээн хэлсэн байна.

Мөн дээрх  тоглоом нь анхаарал төвлөрүүлэхэд тусалдаг гэнэ. Харин уг тоглоом нь материалаасаа шалтгаалаад үнийн хувьд ялгаатай төдийгүй чанарын хувьд ч өөр байдаг юм.

Европын орнуудад маш өндөр үнэлгээтэй борлуулагдаж байгаа бүтээгдэхүүний тоонд энэхүү солонгон өнгөтэй тоглоом багтжээ.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.