Стандартын шаардлага хангаагүй тахианы мах оруулж ирэх зэрэг зөрчлүүдийг илрүүлж арга хэмжээ авчээ

Стандартын шаардлага хангаагүй тахианы мах оруулж ирэх зэрэг зөрчлүүдийг илрүүлж арга хэмжээ авчээ

Замын-үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба 2021 оны есдүгээр сарын 03-ны өдрийн байдлаар хилээр нэвтрүүлж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийж, нэлээдгүй зөрчлүүдийг илрүүлэн  газар дээр нь зохих арга хэмжээг авчээ.

Энэ үеэр хилээр нэвтрүүлж буй бараа бүтээгдэхүүнээс 147 дээж авч, 820 үзүүлэлтээр лабораторийн шинжилгээ хийж үзэхэд ЭЕРЭГ сорьц 5 гарсан зөрчлийг илрүүлсэн байна.

Тодруулбал, ус цэвэрлэгч бодис хаяг шошгын зөрчилтэй байсныг тогтоож зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцжээ. 

Мөн ялаа, хулганы нааллдаг хор импортлохдоо хяналт шалгалтаас зайлсхийсэн, барилгын өргөн хэрэглээний бараа болох фанерийг тээвэрлэх горим зөрчсөн, полистрол хавтан, нийлэг хальсан уут, азбест, химийн бодис оруулж ирэхдээ баримт бичгийн зөрчилтэй байсан, ургамалд халддаг Aphididae буюу “ургамлын бөөс” тээвэрлэгдэн орж ирэх байсныг илрүүлж, устгалд оруулах зэрэг шуурхай арга хэмжээ авчээ.

Түүнчлэн урд хөршөөс голлож оруулж ирж буй түргэн хоолны газрууд болон хүнсний дэлгүүрүүдээр борлуулагддаг “ТАХИАНЫ МАХ”-ыг шинжилгээнд оруулахад Ph зөвшөөрөгдөх хэмжээнээс бага буюу e.coli зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр гарсныг тогтоож, зөрчлийг арилгуулсан байна.

Дийлэнх зөрчлүүдийн хувьд иргэд, аж ахуйн нэгжүүд хилээр оруулж ирж буй хүнс, өргөн хэрэглээний бараа, ялангуяа химийн бодисийг зохих журмын дагуу бичиг баримт бүрдүүлэхгүй оруулж ирэх эсхүл хуурамч бичиг баримт бүрдүүлж оруулан  хяналт шалгалтаас бултах зэрэг зөрчлүүд их гарч байгааг Замын-үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанаас анхааруулж байна.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.