ОХУ-ын Онцгой байдлын сайд хүний амь аврах гэж байгаад амиа алджээ

ОХУ-ын Онцгой байдлын сайд хүний амь аврах гэж байгаад амиа алджээ

ОХУ-ын Иргэний хамгаалал, онцгой байдлын сайд Евгений Зиничев Красноярскийн хязгаарт болсон бэлтгэл сургуулилалтын үеэр амиа алджээ. Онцгой байдлын яамнаас мэдээлж буйгаар, тэрбээр кино найруулагч Александр Мельникийг аврах гэж байгаад амиа алдсан байна.

Яамнаас гаргасан дараагийн мэдэгдэлд, 55 настай сайд Арктик болон Хойд тэнгисийн замыг хөгжүүлэх тухай баримтат киноны зураг авах газрыг сонгохоор Норильск хотод ирж, сургалтын талбайд ажиллаж байсан кино найруулагч Александр Мельникийг аврах гэж байгаад нас барсан гэсэн байна. 

RT сувгийн редактор Твиттертээ “Зиничевийн тухай. Тэр зураглаачийн хамт эрэг дээр зогсож байв. Зураглаач халтираад усанд унасан. Нүдээр харсан гэрчүүд хангалттай олон байсан ч хэн ч юу ч бодож амжаагүй. Зиничев тэр хүнийг аврахаар ус руу үсэрсэн боловч чулуу мөргөсөн” гэж  бичжээ. 


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.