Ч.Өнөрбаяр: Улс төрийн бүх болж бүтэхгүй хогоо чихдэг хогийн сав нь өмнөх Ерөнхийлөгч нар болчихлоо

Ч.Өнөрбаяр: Улс төрийн  бүх болж бүтэхгүй хогоо чихдэг  хогийн сав нь өмнөх Ерөнхийлөгч нар болчихлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шүүгчдийг томилдог, хариуцлага тооцдог механизмаас татгалзаж байгаатай холбогдуулан Ардчилсан нам байр сууриа илэрхийлж, нөхөн сонгуультай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. 

АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр “Монголд улс төрийн  бүх болж бүтэхгүй хогоо чихдэг  хогийн сав нь өмнөх Ерөнхийлөгч нар болчихлоо. Одоогийн засгийн газар улс төрийн бүх л бүтэхгүй хогоо чихдэг нэг хогийн савтай болчихлоо.

Өмнөх ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2012 онд шүүхийн багц 5 хуулийг УИХ-аар батлуулж байсан. Тэр үеийн УИХ алга ташаад тухайн хуулийг баталж байсан. Харин одоо УИХ баталсан хуулийнхаа хариуцлагыг хүлээж сур. Хууль цаасан дээр байхдаа их сайхан харагддаг ч бодит амьдрал дээр хэрэгжүүлнэ гэдэг хэцүү асуудал. Төгс төгөлдөр хууль гэж хаана ч байхгүй. Нэг асуудал гарахад өмнөх, эсвэл одоогийн ерөнхийлөгчид чихдэгээ болимоор байна. Засгийн газар одоо эрийн цээнд хүрэх цаг ирсэн. Яг үнэндээ ерөнхийлөгчид эрх мэдэл байдаггүй, Засгийн газарт л бүх эрх бий.

ҮХЦ нь Үндсэн хуульд захирагддаг болохоос улстөрч нарын гар хөл болох ёсгүй. Үндсэндээ ҮХЦ нь УИХ-ын нэг байнгын хороо шиг л ажилладаг болсон. ҮХЦ нь хаягдсан улстөрчдийн цуглуулга болсон. Үүнээс болж хуулийн шинэчлэл унадаг. 

“Нөхөн сонгуультай холбоотой асуудлаар зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр АН яагаад залуучуудаа дэмжихгүй байгаа юм бэ гэсэн мэдээлэл гарч байна. 2020 оны УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшигчдийн 60 хувь нь залуу улчтөрчид байсан. Өнөөдрийн улс төрийн нөхцөл байдлыг харгалзан үзээд манай намын улс төрийн зөвлөл, тэмцэггч, ахмад улстөрчдөө нөхөн сонгуульд илгээсэн” гэсэн байр суурийг АН-аас илэрхийллээ.  


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.