Ж.Оджаргал: Том төслүүдийг хөдөлгөхөд Хөгжлийн банк, Засгийн газрын баталгаа ихээхэн дэм болно

Ж.Оджаргал: Том төслүүдийг хөдөлгөхөд Хөгжлийн банк, Засгийн газрын баталгаа ихээхэн дэм болно

Ерөнхийлөгчийн санаачилгаар Төрийн ордонд “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт болж байгаа билээ. Энэ уулзалтад “MCS” группийн Ерөнхийлөгч Ж.Оджаргал оролцож, Монгол Улсын эдийн засгийг сэргээх талаар өөрийн байр сууриа илэрхийллээ.

Тэрээр “Манай эдийн засаг зэс, алт, нүүрс, цайрын орлогоос бүрддэг. Ерөнхий сайдын үгнээс хөрөнгө оруулалтыг дэмжих нь гэж ойлголоо. Зэс, алт нийлээд 2 тэрбум ам.долларын экспорт хийдэг. “Оюутолгой”, “Гачуурт”, “Цагаан суварга”-ын төсөл хэрэгжиж л зэс, алтны борлуулалт өснө. Мөн Зүүн баяны төмөр зам ашиглалтад орвол төмрийн хүдрийн борлуулалт өснө. Нүүрсний тухайд өнөөдөр 2 тэрбум ам.долларын орлого авчирдаг. Одоо нүүрсний үнэ оргил үедээ байна. Гашуунсухайт, Шивээ хүрэнгийн хилийн боомтын терминалыг яаралтай ашиглалтад оруулах шаардлага бий.

Зах зээл хамгийн оргил үедээ байна. Гашуунсухайтын төмөр замын холболтыг нэн даруй 2022 онд шийдэж чадах юм бол экспорт 3-4 тэрбум ам.долларт хүрнэ. Үүнийг дагаад Засгийн газар бонд босгох, дэд бүтцийн том төслүүдийг санхүүжүүлэх боломж нээгдэнэ. Төр хувийн хэвшил хамтран ажиллах гэж байгаа бол Хөгжлийн банк, Засгийн газрын баталгаа эерэг нөлөө үзүүлдэг. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар эдийн засгийн нэг цонхны бодлого явуулах болсныг баяртайгаар хүлээн авч байна” гэлээ.

“Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт уулзалт үргэлжилж байна.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.