E-спортын тамирчид Азийн наадмын найман төрөл хөтөлбөрт өрсөлдөнө

E-спортын тамирчид Азийн наадмын найман төрөл хөтөлбөрт өрсөлдөнө

Азийн олимпын зөвлөлөөс 2022 оны есдүгээр сард БНХАУ-ын Ханжоу хотноо болох Азийн наадмын хөтөлбөрт анх удаа багтаад буй электрон спортын төрлүүдийг өнөөдөр зарлалаа.

Е-Sport-ынхон Азийн наадамд

  1. PUBG Mobile,
  2. Dota 2,
  3. Hearthstone,
  4. League of Legends,
  5. FIFA,
  6. Street Fighter V,
  7. Arena of Valor,
  8. Dream of the Three Kingdoms 2 гэсэн найман төрөлд медалийн төлөө өрсөлдөхөөр болж байна.

Ийнхүү спортын төрлүүдийг эрт зарласнаар оролцох багуудад бэлтгэлээ базаах хугацаа өгч байгааг Азийн олимпын зөвлөлийн Техникийн албаны захирал Хусейн Аль-Муссаллам ярьсан байна. Мөн тэрбээр тэмцээнийг энгийн үзэгчдийн сонирхлыг татахуйц гайхалтай орчинд явуулах болно гэдгийг хэлжээ.

Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сарын 16-нд Оманы Мускат хотноо болсон Азийн олимпын зөвлөлийн ерөнхий ассамблейгаар электрон спорт нь Азийн наадмын хөтөлбөрт албан ёсоор багтсан билээ.

Эх сурвалж: МҮОХ


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.