Ц.Эрдэнэбаяр: Шатахууны үнэ нэмэгдэх үндэслэл байхгүй

Ц.Эрдэнэбаяр: Шатахууны үнэ нэмэгдэх үндэслэл байхгүй

Ашигт малтмал, газрын тосны газраас АИ-92 шатахууны талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр АМГТГ-ын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр “АИ-92 автобензинийг зарим газарт худалдаалахгүй байгаа талаар мэдээлэл өгье. Энэ нь нийлүүлэгч талтай шууд холбоотой. Өнөөдрийн байдлаар газрын тосны бүтээгдэхүүний нийт нөөц 28 хоног байна.

Тодруулбал, АИ-92 шатахуун 21 хоног, дизель түлш 35 хоног, АИ-80 шатахуун 35 хоногийн нөөцтэй байна.

Хомсдол огт үүсээгүй. Тодорхой хэмжээний нөөц багассан асуудал бий. Шатахууны үнэ нэмэгдэх үндэслэл байхгүй. Гэхдээ бид холбогдох арга хэмжээнүүдийг авч байгаа. Тухайлбал зарим шатахуун борлуулагч компанийн нөөц багассан тул бусад байгууллагаас шатахууныг сэлгэх зөөх байдлаар зохицуулалт хийсэн” гэлээ. 

Мөн хурлын үеэр сэтгүүлч түүнээс Роснефть компани манай улсад үйл ажиллагаа явуулах санал гаргасан эсэх талаар тодруулахад дараах хариултыг өгсөн юм.

Тэрээр “ОХУ-ын Роснефть компаниас Монгол Улсын төрийн байгууллагад шатахуун түгээх станц барья гэсэн албан мэдэгдэл ирүүлээгүй. Мөн Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 7.2-т нийт импортолж буй бүтээгдэхүүний 30-аас дээш хувийг нийлүүлж байгаа компани жижиглэнгээр худалдаалахыг хориглосон байдаг. Иймд Роснефть компани жижиглэнгийн худалдаа хийх боломжгүй” гэсэн юм.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.