Б.Жавхлан: Хүүхдийн мөнгө, хог, цахилгаан, дулааны үнийн хөнгөлөлтийг 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс зогсооно

Б.Жавхлан: Хүүхдийн мөнгө, хог, цахилгаан, дулааны үнийн хөнгөлөлтийг 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс зогсооно

Өнөөдөр Засгийн газар ээлжит хуралдаанаа хийлээ. Тус хуралдаанаар   2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн тухай хууль, дагалдах хуулийн төслүүдийн танилцуулга хийсэн байна. 

Энэ үеэр сангийн сайд Б.Жавхлан: 2022 оны төсөв Covid-19 халдварын  дараах үеийн эдийн засгийн сорилттой холбоотой. Өдөр тутам тодорхойгүй асуудал дагуулж байна. Эдийн засгийн уналт энэ оны сүүлийн хагаст ирж, 2022 онд эдийн засгийн сэргэлт ирнэ гэсэн төсөөллөөр төсвөө хийсэн. Төсвийн шинэчлэл цаашид үргэлжилнэ. Хамгийн эхэнд эдийн засгаа сэргээх нь чухал.

Түүнчлэн ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс хог, дулаан, цахилгааны үнийн хөнгөлөлтийг дуусгавар болгоно. Хүүхдийн мөнгийг мөн өмнөх шиг 20.000 төгрөгөөр бодож олгоно. Хүүхдийн мөнгийг бид ирээдүйн өв сангаар баталгаажуулна гэж тооцсон. Хөрвөх чадваруудыг гаргаж, халамжаас нь хуримтлал руу шилжүүлнэ. Хүүхдийн мөнгөнийг шууд хэрэглээнд үрэх биш хуримтлал руу шилжүүлнэ. Хүүхдийн мөнгийг ирээдүйн өв сангаар баталгаажуулвал 18 нас хүртэл нь 19-20 сая төгрөг болно. Энэ нь хуримтлалыг дэмжиж байгаа. Мэдээж эрүүл мэндийн салбарыг нэгдүгээрт тавьж байгаа. Ирэх жил төрийн байгууллагуудын байшин барилга, машинд зардал тавихгүй. Өнөөдөр Засгийн газарт төсвийн танилцуулга хийсэн. Аравдугаар сарын 1-нд Засгийн газар төсвийг эцэслээд УИХ-д өргөн барина. Улмаар арваннэгдүгээр сарын 15-нд эцсийн байдлаар УИХ дээр төсөв батлагдана” гэсэн юм.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.