Дорнод аймгийн 11 суманд манай улсад гарч байгаагүй үхрийн арьс товруутах өвчин гарчээ

Дорнод аймгийн 11 суманд манай улсад гарч байгаагүй үхрийн арьс товруутах өвчин гарчээ

Дорнод аймгийн 11 суманд үхрийн арьс товруутах өвчин гарчээ.  Өмнө нь Монгол Улсад гарч байгаагүй энэ өвчин наймдугаар сарын 21-нд анх Чулуунхороот суманд батлагдсан бол өнөөдрийн байдлаар 11 сумын 126 багийн 170 өрхийн 879 үхэр өвчлөөд байна. Дорнод аймгийн Чулуунхороот сумын хэмжээнд үхрийн арьс товруутах өвчлөл хамгийн өндөр байна. Тиймээс малчид, иргэдэд энэхүү халдварт өвчний талаарх зөвлөгөө мэдээллийг сайтар хүргэх шаардлагатайг анхаарууллаа. 

Өнөөдрийн байдлаар тус сумын хэмжээнд гурван багийн 49 өрхийн 249 үхэр өвчлөөд байна. Өвчнийг аль болох газар авахуулахгүй яаралтай арга хэмжээ авснаар голомтуудыг хумьж, эрүүл бүсээс эхлэн вакцинжуулж эхлэх юм. 

Үхэр сүрэг нэгэнт арьс товруутах өвчнөөр өвчилсөн бол эдгээх, эсвэл вакцин тарих ямар ч боломжгүй учир малчдад үнэн зөв мэдээллийг өгч, яаралтай арга хэмжээ авч ажиллах шаардлагатай байгаа юм.

Дорнод аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Ч.Аюушмаа: Энэ өвчний яг сонгомол вакциныг Англид үйлдвэрлэдэг. Гэхдээ нэг язгуурын вирусний вакцин учраас манай улс дотооддоо “Биокомбинат”-д үйлдвэрлэдэг хонины цэцгийн вакциныг туршилтаар тарьж эхлээд байна. Өвчний ил шинж тэмдэгтэй үхэрт вакцин хийхгүй гэдгийг онцгойлон анхааруулъя. Яагаад гэвэл үүсгэгч нь буюу товруунд байгаа шүүдэс нь -80 градуст 10 жил, +55 грдуст нэг цаг, +80 градуст 30 минут амьдрах чадвартай маш тэсвэртэй вирус. Үхрээс үхэрт, мөн ялаа шумуулаар халдах магадлал өндөр. Тиймээс нэгэнт өвчилсөн, шинж тэмдэгтэй үхрийг устгахаас өөр аргагүй. гэлээ 

Арьс товруутах өвчнөөр өвдсөн малын махыг зах зээлд нийлүүлж хүнсэнд хэрэглэх ямар ч боломжгүйг мал эмнэлгийн мэргэжлийн эмч зөвлөж байна. Тиймээс өвчилсөн үхрийг устгалд оруулах, цаашид газар авахуулахгүй байх, вакцинжуулалтыг яаралтай эрүүл бүсээсээ хийж эхлэхийг үүрэг болгожээ.  

Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр ОХУ, Хятад улсад бүртгэгдсэн энэхүү өвчин хил дамнан халдварладаг, малын гоц халдварт, олон улсын худалдааны хөл хориотой өвчин юм байна. Тиймээс өвчтэй үхрийг ялгаж тусгаарлаж устгахаас өөр аргагүй гэж мэргэжлийнхэн үзэж байгаа байна.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.